Tuesday, September 19, 2017

Содномдоржын Норов

за одооноос эхлээд би миний амьдралд байсан байгаа байхгүй болсон ч сайхан дурсамж үлдээсэн гэх мэт сайхан зүйлсийг хүмүүсийг сийлэн үлдээж байх болноо
энэ бүсгүйг Содномдоржын Норов гэнэ л дээ миний сайн найзуудын нэг би их бахархаж үлгэрлэж явдаг юм хүнд чин сэтгэлээсээ хандах ямар байдагыг би найзаасаа их хардын ямар сайхан гээ.Ийм хүүхэнтэй насыг барж эцэст нь хамгээ ярьж хуучлаад суух эмэгчүүл болоход харамсах юун гол нь энэ хүн цаанаасаа л нэг дулаан зүгээр хажууд нь суугаад хэнд ч ярьж чадку нууцаа хуваалцаад цаанаасаа л үг ундраад  яриал суучихдаг их сайн сүлжээ орж ойлголцдог талархмаар хүн билээ
хэт сайхан сэтгэл нь гэхдээ бөөрөнхий гэж их шүүлжлүүлдийн төгс сайхан хүн гэж юу байхав
хүмүүжилтэй ёс суртахуунтай гэж яануу хүн муулж хов зөөнө гэж байхгүй дээ
бодхоор л хайр хүрдэг үнэхээр сайн хүндээ найз минь
ийм сайхан найзууд амьдралд утга их нэмдэгдээ
том биендээ багтсан том зүрхтэй бүгдийг хайрлаж өгдөг миний сайхан найз :р

Нандин

заа юучым сараачиж өгөе нээх гоё алдаагүй зөв бичиж байя гэж бодсон ер нэг л ядаргаатай санагдаад байна буруу л даа гэхдээ л :р
би блогтоо миний амьдрал тохиолдсож байсан гоё хүмүүсийн талаар дурьдатгал бичиж орхиё гэж бодсон
дараа нь уншхад өег сайхан зүйл.
би ямар гоё бичиж чадах биш дурсамж гэхдээ төгс байх биш яг л бичвэртэй минь адил биз
хайр гээд ярья л да би одоо ч ойлгодоггүй лдээ гэхдээ 
анх оюутан болоод нэлээн удаан үерхсэн надад анхны гэх олон сэтгэгдэл үлдээсэн тэр хүнээ ор тас мартчихаад их гайхаж билээ тэр үедээ их л хайртай гэж бодож их ч уйлж бсан байж хэхэ хүүхэд үеийн хүнд дассан сэтгэл байсан юмуудаа гэж боддог.гэхдээ сайн явааг нь хараад баярладын муу явна гэж сонсвол хүнээс өмөөрдөгийн. тэгэхдээ энэнээс өөр надад одо ч мартаагүй одоо ч бодоод инээдэг сэтгэлдээ тээгээд явдаг хүн бий дахиж хэзээ ч хамт байхку хамт байхыг хүсэхчкү гэхдээ сэтгэлд их дотно аргагүйдээ 10н жилээсээ л нэгнээ хэнээс ч илүү ойлгож,ярилцаж,сонсож өгдөг нандин хүн байлаа одоо намайг тэгж ойлгох хүн байх болов уу одоо дахиж би хүнийг үйл хөдлөл харцаар нь ойлгож хайрлаж дахиж чадах болов уу л гэж их боддог 
надад нандин зүйл тэр хүн яг ийм нандин биш л дээ гэхдээ хамаагүйээ хэзээ ч өр нэхэж би тэр хүнийг хайрлаагүй магадгүй нэг өдөр би өөр хүнийг хайрлахад энэнээс ч гүн мэдрэмж төрж холдох ёстой хамт байх ёсгүй гэж бодох биш үүрд хамт байхыг л хүсэх байхдаа гэж боддээн.
гэхдээ одоо хамт байхгүй байгаа нь харамсах зүйл огт бишээ хамт байхгүй ч нандигнаж болох нэг л тийм нандин гүн сэтгэгдэл билээ миний хувьд

дөрсөөдөр

25 хүрч байна,зүгээр сэтгэлээ тэнийтэл уйлахсан
сэтгэл дотор ямарч замбараа алга сэтгэлээр унана  гэдгийг утгаар нь мэдэрч сууна
юу ч хамаагүй бичээд яаж ч хамаагүй гадагшлуулмаар санагдаад л
одоо арагшаа харахад зовсон үе гэж байсангүй хэнээс ч дутахгүй 25н жил амьдарч
нэг тийм хийрхээд дэмий тансаглаж сурчихсанаа нэрээ бодож байна гээд нэрээ улам
үгүй хийсэн мэт санагдаад л их л юм бодож сууна
намуунаа энэ чиний амьдралдаа үзсэн хамгийн хэцүү үе юмаа гэж бодоё
сайхан үед чинь хажууд чинь байсанаас үлдсэн хүн байна уу боддоо гэж асуух айдастайгаа нүүр тулаад асууж үзлээ цөөхөн л юм
их айдаг байж билээ бодохгүйг хичээгээд хэн миний дэргэд чин сэтгэлээсээ байдаг вэ гэдэг бодол
хэрэгтэй болхоороо тэр надтай хамт байжээ гэж бодоё
хүнд хэрэгтэй байна гэдэг гэхдээ муу зүйл биш шүү дээ гэж бодоё
үүрд ийм байхгүй л дээ хэсэгхэн зуурын л зүйл хүний ам;дралд энэ байтугай л тохиох биз миний л  буруу ийм үе байждээ гэж сургамж авч байя унших бүртээ
 гэхдээ л бүхий л зүйлийг минь ч хайрлах нандин хүмүүс ч байна
би зүгээр л хэт их жаргалдаа ташуурсан хэнхэг хүн ч байсан юмуудаа

Thursday, September 14, 2017

миний жаахан дүү


Xэдтэй байсан юмдээ ээжийн минь дүү буюу нагац эгч минь надад их сайн байдаг байж билээ.
Одоо миний эгчийнхээ хоёр охинд амиа тавьдагтай бас л агаар нэг биз хэхэ гэтэл
нэг л бишээ гэдэс нь томроод л надад тавих анхаарал нь буураад л,тэгээд гэдэснээс нь энэ маамуу гараад ирсэн тэр үеэс би уйдхыг мартан хүний эгч болсондоо.
Байнга л хамт байх гээд эгдүүтэй л жоохон охин байсандаа миний дүү.
Сурагч болоод хотд ирж манайд байдаг болов хамгаа л хуваалцдаг  юугаа ч нуудаггүй
эгчдээ шулагнаад бүхнээ ярьдаг эгчтэйгээ л хамт байх гээд байдаг охин байв.
Цагын эрхээр хоёул том болж дүү минь ухаантай онц сурдаг авьяастай нэгэн болж хүмүүжсэн байлаа эгчийгээ загнадаг болов.Бие нь их өвдөнө одоо бодоход учиртай байж
өвдөөд байхаар нь эмч домч олон хүнээр явж үзсээн олон сонин юм сонсдог байлаа.
нэг нууц задалхад дүү минь нэг өдөр аниа би юм үзэж хараад байдаг болсоон гэв.
үнэхээр тэгдэг байв,бүр гайхтал хэлдэг байв яагаад гэдгийг нь бид одоо ч мэдэхгүй.
Гэхдээ ихэнх х
үнээс нуудаг байсаан энэ талаараа.Мундаг юм болхоор еш-ээ мундаг өгч олон сургуулиас урилга авав,оюутан болсон охин олон адал явдал учирна би ч дүүгээ гэх зав багасаж бие биенээсээ хөндийрч эхлэв.Нэг өдөр дүүдээ анхаарал бага хандуулж байгаадаа гэмшээд болзоонд урьж кино үзэв,аниа хоёулаа пиво ууя гэж байна
хэдий оюутан боллоо ч аниатайгаа болохг
үй гэж хэлээд машинд жаал ярилцав.
Найз залуутайгаа муу байгаагаа хэлээд уйлав,оюутан болсон охинд асуудал юу мундхав олон л юм ярьж эгчдээ сэтгэлээ онгойлгоод тайвшруулж өгөөд гэрт нь буулгачаад харьж явахдаа нэг л харанхуй айдас мэдэрсэндээ яагаад ч юм.Төд удалгүй муу мэдээ дуулав дүү чинь өвдсөн сахиулах хэмжээндээ очлоо гэв.мууг мэдэрсэнээ худлаа байгаасай хэмээн залбираад дүү дээрээ очиж сах
ив нүднээс нь ямар их айдас олж харсанаа би хэзээ ч мартаж чадахгүй.
3 хоног ухаантай байсан миний дүү эгчээсээ найз залуугаа л гуйгаад байлаа яваад өгнө гэж бодохыг ч хүсэхгүй байгаа би нээх уулзуулах гэж хичээгээгүйдээ одоо өөрийгөө ямар их буруутгадаг гээ.сүүлд сэхээн амьдруулах тасагруу авч явахад дүү минь надаас зуура
ад аниа та намайг орхихгүй биздээ гээд харсан тэр харц бодолд зурвас орж ирхэд л харанхуй нөмрөөд авдаг юм.Тэгээд л миний дүү биднийгээ орхисон итгэж эвлэрч үнэхээр чаддаггүй юм билээ,юу гээд тайлбарлачихаж чадахгүй аймшигтай мэдрэмж.
мартахыг хичээж бодохгүйг л боддог тэр мэдрэмж.Хэрвээ би илүү сайн эгч байж дүүдээ зөв
лөж  тусалсан бол өдийд гэж харуусах нөгөө л харуусал бул хар чулуу шиг дараад авдаг.Буцааж болохүй цаг хугацаа буцаад ирэхгүй хүн.Гэхдээ яаж ч чадахгүйтэйгээ эвлэрээд явуулсан тэр нэг мэдрэмж.
ингээд би жил дарааллаад хайртай хүмүүсээ бурханд алдаж байж.Би гэж ямарч их бичив амиа хичээдэг минь бичвэрээс ч илрээд бид шүү дээ бидээр барахгүй надаас их одоо ч зовж буй ээж аав өвөө эмээ ах эгч...
хорвоогийн тоосыг хорь ч хүрэхгүй жил хөдөлгөсөн хэрнээ олон олон хүний зүрхэнд ингэж гүн үлдсэндээ миний дүү.
Xайртай шүү дүүдээ хайртай бүхнийг чинь үргэлжлүүлэн хайрлаж явахыг үргэлж хичээх болноо

Өвөө

Аав минь эгчийн минь хоёр охинд одоо амиа тавьчихдаг юм.
Өвөө минь тийм л хүн байсан болов уу,
хагас хугас санах бага насны минь дурсамжинд ямар их гээ энэ хүн.
хөтөлж яваад аймгын зах ороод нэг ирис ч болов бусдаасаа нууцаар
аваад идчихлээ гэж бодох нэг тийм бусдаас илүү хайрлагдаад байгаа юм шиг
бүх л үеэлүүд ах эгчид минь тэгж санагддаг байсан биз.
Бүхий л сайхан бага насны минь дурсамжыг эмээ өвөө нар минь
бүтээж өгсөн,баян цатгалан байгаагүйээ гэхдээ түүнээс илүү зүйл байдаг байлаа.
Төд удалгүй хотд ээж аав дээр нүүгээд эмээ өвөө хоёр ирж байлаа.
Бүр л хэцүү одоо хэлдгээр ядуу л байсан.
шинэ жилээр баярлуулах гээд төмөр утсаар ёлк хийж өгдөг байсан миний өвөө
хүүхдийн баяраар гоё хувцаслаад хөтлөөд явдаг байсан миний өвөө.
тэр болгонд ямар баярладаг байсан минь одоо ч зүрхэнд үлдсэн байна.
цагын эрхээр эмээ минь учир мэдэхгүй жаахан байхад минь
өнгөрч өвөө минь үлдсэн.
Бүх л баяр гунигыг минь хамт хуваалцсан.
Насаараа дарга хийчихсэн сав л хийвэл хүн загначих гээд л хэхэ
тэгсэн хэрнээ хүүхдүүдээ загнаж чаддаггүй.
Баянголын хажуугаар өнгөрөх тоолондоо дарга байхдаа
иддэг байсан хуйцаагаа яриад л,
зуднаар хичээлдээ яваад дэвтэрээ хийсхээр нь араас нь
гүйдэг байснаа,аавыгаа хэрхэн хэлмэгдэж байсан тухай
гээд л үлгэр домог шиг л ярьдагсан
 Их ч буруу хэргийг минь нууж заримдаа хаацайлж
өмөөрч өгдөг байсан миний өвөө
Өглөө босоод ирхээр цай чаначихсан хажууд суугаад уу гэж гуйдаг
хааяа үл тоодог байсан үеээ одоо бодох ямар гээ,
хөзөр шатар тоглоё гээд л гуйчихна утсаа оролдохыг л илүүд
үзээд зугтанадаа одоо бодход ямар гээ.
Гэнэт л өвдлөө надад юу ч бодогдоогүй тавилан энэ байхдаа буцах ёстой бол гэж бодож байлаа.
Тэгээд биднийгээ орхисооон тэр үед л бүх зүйл эхэлдэг юм билээ.
ямар их харамсаж,ямар их бодогдож үгүйлдэг гээ
бүгдийг хамт хиймээр бүх л газарлуу дагуулаад явмаар
бүх л яриаг нь сонсоол суумаар,загнуулмаар,бүр зодуулсан ч яахвээдээ
хүн дараа нь л харамсдаг гэдэг энэ,намайг тойроогүй дайраад гарсандаа
Өвөө минь яваад хэсэг бүх л юм дүнсгэр бүгд л өрөө өрөөндөө чимээгүйхэн гунигаа тээгээд.Биднийгээ орхиод 3н жил боллоо.
Xэрвээ намайг тоож хэн нэгэн уншиж суугаа бол харуусхын  зовлон ямар гээ
яаж ч болохгүй тэр зовлон тэнхээ муутай тэнэг над шиг хүнд нэг том ачаа болчихоод чирж явхаас өөр сонголт ч өгөхгүй байж мэднэ.Тэрнээс л болгоомжилж хожим нь харамсахгүйн тулд хайрлах ёстой хүмүүсээ тултал хайрлаж хамт байгаа мөч бүхнээ эрхэмлэж яваарай л гэж үнэхээр захимаар санагддаг юм  билээ.
Өвөөгийн минь тэмдэглэсэн хамгийн сүүлийн шинэ жилээр
надад хэнээс ч илүү итгэдэг гээд л их юм халамцуухан ярьсан.
Мэдэрсэн мэт ээж минь уйлаад бичлэгэ ч болтугай хий миний охин
өвөө чинь дахиж ингэж чадаачуу гэсэн одоо ч сэтгэлд бичлэгэ мэт үлдэж.
Ганц эрэгтэй дүүг минь бурхан аятай л боддог байлаа,бүх л зүйлийн тэргүүнд тавьдаг байлаа.
Дүүгээ хайрлах,халамжлах бүртээ өвөөгөө баярлуулж
жаахан ч болов ачыг нь хариулж байна гэж тайвширдаг.
Дүү минь хэзээ нэгтээ энийг олж уншаад бас нэгийг бодохыг хүслээ.

Нэг шинэ зүйл

Хүн дурсамжаа идэж амьдардаг түүгээрээ цэнэглэгдэж түүнээсээ сургамж авч амьдардаг.
Маргааш гэхэд өнөөдөр дурсамж болж эхэлдэг юм байна
мартах ёсгүй сайхныг,
мартах есгүй сургамжыг
мартчих гээд байдаг юм байна хүн гээч нь
биежүүлж аваад
уншиж,уйлж,санаж,сэрж явая хэмээн энэ блогоо нээлээ 
                                                      2017.09.15