Thursday, September 14, 2017

Өвөө

Аав минь эгчийн минь хоёр охинд одоо амиа тавьчихдаг юм.
Өвөө минь тийм л хүн байсан болов уу,
хагас хугас санах бага насны минь дурсамжинд ямар их гээ энэ хүн.
хөтөлж яваад аймгын зах ороод нэг ирис ч болов бусдаасаа нууцаар
аваад идчихлээ гэж бодох нэг тийм бусдаас илүү хайрлагдаад байгаа юм шиг
бүх л үеэлүүд ах эгчид минь тэгж санагддаг байсан биз.
Бүхий л сайхан бага насны минь дурсамжыг эмээ өвөө нар минь
бүтээж өгсөн,баян цатгалан байгаагүйээ гэхдээ түүнээс илүү зүйл байдаг байлаа.
Төд удалгүй хотд ээж аав дээр нүүгээд эмээ өвөө хоёр ирж байлаа.
Бүр л хэцүү одоо хэлдгээр ядуу л байсан.
шинэ жилээр баярлуулах гээд төмөр утсаар ёлк хийж өгдөг байсан миний өвөө
хүүхдийн баяраар гоё хувцаслаад хөтлөөд явдаг байсан миний өвөө.
тэр болгонд ямар баярладаг байсан минь одоо ч зүрхэнд үлдсэн байна.
цагын эрхээр эмээ минь учир мэдэхгүй жаахан байхад минь
өнгөрч өвөө минь үлдсэн.
Бүх л баяр гунигыг минь хамт хуваалцсан.
Насаараа дарга хийчихсэн сав л хийвэл хүн загначих гээд л хэхэ
тэгсэн хэрнээ хүүхдүүдээ загнаж чаддаггүй.
Баянголын хажуугаар өнгөрөх тоолондоо дарга байхдаа
иддэг байсан хуйцаагаа яриад л,
зуднаар хичээлдээ яваад дэвтэрээ хийсхээр нь араас нь
гүйдэг байснаа,аавыгаа хэрхэн хэлмэгдэж байсан тухай
гээд л үлгэр домог шиг л ярьдагсан
 Их ч буруу хэргийг минь нууж заримдаа хаацайлж
өмөөрч өгдөг байсан миний өвөө
Өглөө босоод ирхээр цай чаначихсан хажууд суугаад уу гэж гуйдаг
хааяа үл тоодог байсан үеээ одоо бодох ямар гээ,
хөзөр шатар тоглоё гээд л гуйчихна утсаа оролдохыг л илүүд
үзээд зугтанадаа одоо бодход ямар гээ.
Гэнэт л өвдлөө надад юу ч бодогдоогүй тавилан энэ байхдаа буцах ёстой бол гэж бодож байлаа.
Тэгээд биднийгээ орхисооон тэр үед л бүх зүйл эхэлдэг юм билээ.
ямар их харамсаж,ямар их бодогдож үгүйлдэг гээ
бүгдийг хамт хиймээр бүх л газарлуу дагуулаад явмаар
бүх л яриаг нь сонсоол суумаар,загнуулмаар,бүр зодуулсан ч яахвээдээ
хүн дараа нь л харамсдаг гэдэг энэ,намайг тойроогүй дайраад гарсандаа
Өвөө минь яваад хэсэг бүх л юм дүнсгэр бүгд л өрөө өрөөндөө чимээгүйхэн гунигаа тээгээд.Биднийгээ орхиод 3н жил боллоо.
Xэрвээ намайг тоож хэн нэгэн уншиж суугаа бол харуусхын  зовлон ямар гээ
яаж ч болохгүй тэр зовлон тэнхээ муутай тэнэг над шиг хүнд нэг том ачаа болчихоод чирж явхаас өөр сонголт ч өгөхгүй байж мэднэ.Тэрнээс л болгоомжилж хожим нь харамсахгүйн тулд хайрлах ёстой хүмүүсээ тултал хайрлаж хамт байгаа мөч бүхнээ эрхэмлэж яваарай л гэж үнэхээр захимаар санагддаг юм  билээ.
Өвөөгийн минь тэмдэглэсэн хамгийн сүүлийн шинэ жилээр
надад хэнээс ч илүү итгэдэг гээд л их юм халамцуухан ярьсан.
Мэдэрсэн мэт ээж минь уйлаад бичлэгэ ч болтугай хий миний охин
өвөө чинь дахиж ингэж чадаачуу гэсэн одоо ч сэтгэлд бичлэгэ мэт үлдэж.
Ганц эрэгтэй дүүг минь бурхан аятай л боддог байлаа,бүх л зүйлийн тэргүүнд тавьдаг байлаа.
Дүүгээ хайрлах,халамжлах бүртээ өвөөгөө баярлуулж
жаахан ч болов ачыг нь хариулж байна гэж тайвширдаг.
Дүү минь хэзээ нэгтээ энийг олж уншаад бас нэгийг бодохыг хүслээ.

No comments:

Post a Comment