Thursday, September 14, 2017

миний жаахан дүү


Xэдтэй байсан юмдээ ээжийн минь дүү буюу нагац эгч минь надад их сайн байдаг байж билээ.
Одоо миний эгчийнхээ хоёр охинд амиа тавьдагтай бас л агаар нэг биз хэхэ гэтэл
нэг л бишээ гэдэс нь томроод л надад тавих анхаарал нь буураад л,тэгээд гэдэснээс нь энэ маамуу гараад ирсэн тэр үеэс би уйдхыг мартан хүний эгч болсондоо.
Байнга л хамт байх гээд эгдүүтэй л жоохон охин байсандаа миний дүү.
Сурагч болоод хотд ирж манайд байдаг болов хамгаа л хуваалцдаг  юугаа ч нуудаггүй
эгчдээ шулагнаад бүхнээ ярьдаг эгчтэйгээ л хамт байх гээд байдаг охин байв.
Цагын эрхээр хоёул том болж дүү минь ухаантай онц сурдаг авьяастай нэгэн болж хүмүүжсэн байлаа эгчийгээ загнадаг болов.Бие нь их өвдөнө одоо бодоход учиртай байж
өвдөөд байхаар нь эмч домч олон хүнээр явж үзсээн олон сонин юм сонсдог байлаа.
нэг нууц задалхад дүү минь нэг өдөр аниа би юм үзэж хараад байдаг болсоон гэв.
үнэхээр тэгдэг байв,бүр гайхтал хэлдэг байв яагаад гэдгийг нь бид одоо ч мэдэхгүй.
Гэхдээ ихэнх х
үнээс нуудаг байсаан энэ талаараа.Мундаг юм болхоор еш-ээ мундаг өгч олон сургуулиас урилга авав,оюутан болсон охин олон адал явдал учирна би ч дүүгээ гэх зав багасаж бие биенээсээ хөндийрч эхлэв.Нэг өдөр дүүдээ анхаарал бага хандуулж байгаадаа гэмшээд болзоонд урьж кино үзэв,аниа хоёулаа пиво ууя гэж байна
хэдий оюутан боллоо ч аниатайгаа болохг
үй гэж хэлээд машинд жаал ярилцав.
Найз залуутайгаа муу байгаагаа хэлээд уйлав,оюутан болсон охинд асуудал юу мундхав олон л юм ярьж эгчдээ сэтгэлээ онгойлгоод тайвшруулж өгөөд гэрт нь буулгачаад харьж явахдаа нэг л харанхуй айдас мэдэрсэндээ яагаад ч юм.Төд удалгүй муу мэдээ дуулав дүү чинь өвдсөн сахиулах хэмжээндээ очлоо гэв.мууг мэдэрсэнээ худлаа байгаасай хэмээн залбираад дүү дээрээ очиж сах
ив нүднээс нь ямар их айдас олж харсанаа би хэзээ ч мартаж чадахгүй.
3 хоног ухаантай байсан миний дүү эгчээсээ найз залуугаа л гуйгаад байлаа яваад өгнө гэж бодохыг ч хүсэхгүй байгаа би нээх уулзуулах гэж хичээгээгүйдээ одоо өөрийгөө ямар их буруутгадаг гээ.сүүлд сэхээн амьдруулах тасагруу авч явахад дүү минь надаас зуура
ад аниа та намайг орхихгүй биздээ гээд харсан тэр харц бодолд зурвас орж ирхэд л харанхуй нөмрөөд авдаг юм.Тэгээд л миний дүү биднийгээ орхисон итгэж эвлэрч үнэхээр чаддаггүй юм билээ,юу гээд тайлбарлачихаж чадахгүй аймшигтай мэдрэмж.
мартахыг хичээж бодохгүйг л боддог тэр мэдрэмж.Хэрвээ би илүү сайн эгч байж дүүдээ зөв
лөж  тусалсан бол өдийд гэж харуусах нөгөө л харуусал бул хар чулуу шиг дараад авдаг.Буцааж болохүй цаг хугацаа буцаад ирэхгүй хүн.Гэхдээ яаж ч чадахгүйтэйгээ эвлэрээд явуулсан тэр нэг мэдрэмж.
ингээд би жил дарааллаад хайртай хүмүүсээ бурханд алдаж байж.Би гэж ямарч их бичив амиа хичээдэг минь бичвэрээс ч илрээд бид шүү дээ бидээр барахгүй надаас их одоо ч зовж буй ээж аав өвөө эмээ ах эгч...
хорвоогийн тоосыг хорь ч хүрэхгүй жил хөдөлгөсөн хэрнээ олон олон хүний зүрхэнд ингэж гүн үлдсэндээ миний дүү.
Xайртай шүү дүүдээ хайртай бүхнийг чинь үргэлжлүүлэн хайрлаж явахыг үргэлж хичээх болноо

No comments:

Post a Comment